ЭНЭ сайт тодорхой мэдээ мэдээлэл мөн заавар өгөхөөс гадна, мөн өөрөө нарны зай үйлдвэрлэхэд хэрэгцээтэй болгоноос гар дор байгаагаа ашиглахыг заана.
Мөн Фраунхофэр институтийн зохион байгуулсан видео бичлэгийн орчуулга толилуулъя:
Нарны зай өөрийн гараар...
Эхний алхам:
Энгийн шил авцгаая: шилээ нэг талаас нь өнгөгүй, дамжуулагч хальсаар бүрнэ. Дамжуулагч хальс нь SnO² ба TiO² нүхэлсэн хальсаар бүрхсэн байх хэрэгтэй. Хоолны халбага шинэхэн үхэр бөлжиргөнө, эсвэл бөөрөлзгөнө, эсвэл анар жимсний шүүс авч усанд найруулна. Усанд шилээ дүрж хийж, 5 минут орчим байлгана. Шил час улаан өнгөнд будагдтал хүлээх хэрэгтэй- хэрвээ өнгө нь жигд тарж будагдаагүй бол, дахин 5 минут усанд хийж хүлээж болно.
Жимсний уснаас шилээ гаргаад, гадаргыг нь архиар, эсвэл спиртээр цэвэрлээд, хуурай алчуураар арчина. Бид нарны зайны шилтэй боллоо.
Хоёрдугаар алхам: Сөрөг ба эерэг электродыг будах
Нарны зайг ашиглалтанд оруулахад сөрөг ба эерэг тал хэрэгтэй болно. Шилийг эерэг болон сөрөг болгож будахдаа, сөрөг талыг графит буюу энгийн харандааны хороор будаж болно. Аль тал нь дамжуулагч, эерэг сөргийг шалгахын тулд вольтметр ашиглаж болно.
Дамжуулагч хэсгийг мөн хуруугаараа мэдэрч болно- дамжуулагч тал нь ихэвчлэн арзгар байдаг.
Дамжуулдаггүй хэсгийг (+) тэмдгээр тэмдэглээд, каталит нүүрс төрөгчөөр (харандааны хороор) будна.
Гуравдугаар алхам: Нарны элемент бэлэн болгох
Йодын шингэнээр будгийг идэвхжүүлэн, ганц хоёр дусал будагдсан хэсэг дээр дусаана. Йодын шингэн электролитын үүрэг гүйцэтгэнэ.
Бүрэн хувилбар нь: ЭНД