Энэ нийтлэлийг оруулахгүй байхын аргагүй байлаа. Үнэхээр сонирхолтой. та бүхэн нэг уншаад үзээрэй.
Монгол Улсын тусгаар тогтнолын тэгш нэгэн зууны их ойн жил айсуй. “Ой” хэмээгч монгол үгийн салаа утга нь нэг талаас хөвч их мод, нөгөө талаас ой ухаан, тогтоолт санамж гэсэн санааг илэрхийлэх тухайд хэдэн жилийн өмнө Я.Долгоржав багш (өдгөө Монгол Улсаас БН Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд) нэн сонирхолтой байдлаар, басхүү ихийг бодоход өдөөн дуудаж бичсэн билээ. Түүхт ой хэмээгч нь үндэстний ой санамжийн илэрхийлэл болох тул ач холбогдол нь үүнд оршин буй гэсэн сайхь эр...