Ихэнх улс оронд аливаа шинэ техник, технологиуд мэргэжлийн тэргүүлэх их дээд сургууль, эрдэм шинжилгээний төвүүдэд анхлан боловсруулагдаж үйлдвэрлэлд нэвтэрдэг. Манай нөхцөлд хөрөнгө санхүүгээс авахуулаад судалгаа шинжилгээний байгууллагуудын хүч, боломж хүрэлцдэггүй. Харин тоног төхөөрөмж, машин техник үйлдвэрлэлийн салбарууд хараахан хөгжөөгүй байгаа боловч нөөц бололцоондоо тулгуурлан зарим төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх оролдлогууд гарч зарим нэг амжилтад хүрч байгаагийн нэг жишээ нь Цахилгаан тээвэр компанийн инженерүүдийн Дуобус зэрэг бүтээлүүд билээ. Саяхнаас тус компанийнхан Монголын анхны цахилгаан машин бүтээсэн тухай мэдээллийн хэрэгслүүдээр товч мэдээлэгдэж байгаа боловч илүү дэлгэрэнгүй, тодорхой мэдээлэл бүхий МҮОНТ-ийн "Шинжлэх ухаан танин мэдэхүйн теле сэтгүүл" нэвтрүүлгийн бичлэгийг олж авах боломж олдож youtube-д оруулав.
Эх сурвалж: http://robomec.blogspot.com/