Монголын болоод дэлхий дахины шинэ мэдээ, мэдээлэл
Эхлэж байна...

Тандагч

Тавтай морилно уу!
ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС
”ДОЗ” энтертайнмент студиин “ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС” бүрэн хэмжээний уран сайхны киноны 20%-н зураг авалтыг Монголд авсан бол 80%-ыг Герман улсын нийслэл Берлин хот, Бүгд Найрамдах Франц улсын нийслэл Парис хотноо амжилттай аваад иржээ. Ерөнхий найруулагч Ш.Доржсүрэн, зураглаачаар Б. Отгонзориг, хөгжмийн зохиолчоор Алтанураг хамтлагийн Б.Эрдэнэбат, зөвлөхөөр Герман улсын найруулагч Veith гээд нийт 7 орны хүмүүс тус уран бүтээлд хамтран ажилласан байна. Киноны гол дүрд Т. Эрдэнэбаяр буй /Тусгай салаа киноны Дэндэв/ Н.Дагийранз, Ц.Төмөрбаатар, С.Уудам, А.Мөнгөнзул, П.Баттөр, Klaffke гэх мэт нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүн ажилласан юм. Кино групп нь чадварлаг мэргэжлийн уран бүтээлчдээс гадна та бидний сайн таниx Өвөр Монголын дууч хүү Уудам тоглосон нь киног илүү сонирхолтой болгож байгаа. 

Түүгээр ч зогсохгүй ”DOZ entertainment”-ийн шинэ бүтээл болох “ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС” бүрэн хэмжээний уран сайхны кино Францын нийслэл Парис хотноо 2011 оны 10 сарын 29-нд ESCAPE LANDOWSKI CINEMA D’ ART ET D’ ESSAI театрт нээлтээ хийх гэж байна. Нээлт хийх цаг 2011.10.29 16 цагт

Cinema address -Espace Landowski 28, avenue Andrй Morizet
Boulogne-Billancourt France 92100
Mйtro:Marcel Sembat а Boulogne Jean Jaurиs
Bus: 126, 175 : arrкt hфtel-de-ville de Boulogne-Billancourt.
Utas ni Phone 0033643815977,0033642788382
Монголын кино урлаг харьцангуй хурдтай хөгжиж байгаатай та бүхэн санал нийлэх бизээ. Нэг ёсондоо Монголын кино урлаг дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрэхээр тэмцэж, хөгжиж буйг энэхүү кино харуулах болов уу.
Энэхүү түүхэнд тэмдэглэгдэж буй киноны нэр бол "Хөх толбот хүмүүс" . Киноны уран бүтээлчид 10/27-нд киноны нээлтэнд оролцохоор явах гэж байгааг дуулгахад таатай байна.

 

Нийтлэгдсэн: 2011-10-26 - 02:05
saihan kino
oh nice алга ташилт гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 14:05, 2012-02-24 | Холбоос | |
баярлах гоё шүү
Seku хэзээ бичсэн: 12:29, 2011-12-28 | Холбоос | |
гоё шүү улайх баяртай байна
Зочин хэзээ бичсэн: 18:12, 2011-11-04 | Холбоос | |



:-)
 
<< Эхлэл < Өмнөх | Дараах >

Нийт: 60-с 9-р хуудас.
";
© © Мэдээ мэдээлэл



:-)
 
xaax