Монголын болоод дэлхий дахины шинэ мэдээ, мэдээлэл
Эхлэж байна...

Тандагч

Тавтай морилно уу!
Төсөлд Монгол Улсыг цөмийн шатахууны хаягдлын агуулах болгохоор зөвшилцжээ
TOKYO (Kyodo) -- Япон - Америк - Монголын хоорондын хийгдсэн төсөлд Монгол услад цөмийн шатахууны хаягдлын эцсийн агуулах байгуулах талаар зөвшилцжээ. Цөмийн шатахууны хаягдлын эргэлт нь тодорхойгоор Монгол улсад хагдалах талаар тусгагдсан байгаа гэж Kyodo News-ын даваа гаригт хүлээн авсан бичигт заагдсан байв.

Төслийн тайланд 3 орны хэлэлцээрт "Иж бүрэн шатахууны үйлчилгээ" хэмээх арга хэмжээний хүрээнд явагдах бөгөөд, Монгол улс уран экспортлож, цөмийн шатахууны хаягдлыг нь өөрийн нутаг дэвсгэртээ хүлээн авах дэлхий дахь анхны төсөл болох юм.

Төслийн харилцан зөвшөөрсний дагуу, НҮБ-ийн цөмийн хоточ нохой болох Олон улсын Цөмийн энергийн агентлаг (IAEA) шатахууны хаягдлын агуулах барих талаар техникийн тусламж үзүүлэх талаар ярилцжээ.

Төслийн хэрэгжүүлэлт Фукушима Дайичи цөмийн цахилгаан станцад болсон ослын дараа хэрэгжүүлэхэд хүндрэл үүссэн бөгөөд, эцсийн найдвар нь оролцох талуудад ба зарим хувийн компаниудад оршиж байгаа билээ.

Цөмийн эцсийн буюу үүрдийн хаягдлын асуудал цөмийн энергийг эзэмших гэж буй орнуудад тун их хүндрэл учруулдаг. Япон ба АНУ хоёр улс цөмийн энергийн тэргүүний хэрэглэгчид боловч, энэ асуудлаа шийдэж чадаагүй байгаа билээ.

Энэ мөчид Японы ба АНУ-ын компаниуд энэхүү цөмийн цахилгааны дэд бүтцийг, цөмийн энэрги эзэмших сонирхолтой орнуудад зуучлан, зах зээлийг капитал болгон хувиргах сонирхолтой байгаа юм гэж шүүмжлэгчид дурьдаж байна.

Цөмийн шатахууны эх үүсвэрийн ба эцсийн хаягдлын асуудлыг шийдэх механизмуудыг энэхүү Олон талын хэлэлцээрийн төслийн ач холбогдолд тусгайлан чухалчилсан байв.

Энэхүү баримт нь 3 орны хэлэлцээрт, өөр хоорондоо "зах зээлийн тохиролцооны дагуу, олон төвшний шатахууны анхны ба эцсийн үе шатуудыг аюулгүй, тайвнаар, хариуцлагтай ба энх тайвны төрхтэйгээр" хөгжүүлнэ хэмээн дурьдсан байв.

Японы талын санаачлага нь Эдийн засаг, Худалдаа ба Үйлдвэрлэлийн Яамнаас гарсан. Яамны сонирхол нь АНУ-ын санаачилсан загварт өнгөрсөн 2-р сард гарын үсэг зурагдсан боловч, уг нүүдэл хойшлогдоход хүрсэн билээ гэж японы эх сурвалжууд мэдэгджээ.

Үйлдвэрлэлийн яамны Байгалийн баялаг ба Энергийн агентлагын 2-р сард бичигдсэн дотоодын баримтанд Японы сайдын танхим ба Тошиба Корпораци далдуур АНУ-ын Эрчим хүчний яамтай ба Монголын засгийн газартай хамтран нууц хэлэлцээр явуулсан байжээ.

Уг баримтанд мөн Монгол улс хэдийнээ Нэгдсэн Арабын Эмиратад ураны түлш нийлүүлэхээс гадна, шатахууны хаягдлыг өөрсдөө авахаар тохиролцож эхэлсэн тухай дурьдсан байв.

Эх үүсвэр: Майничи. 7 сарын 19, 2011 он.
(Mainichi Japan) July 19, 2011


Нийтлэгдсэн: 2011-07-30 - 18:35



:-)
 
<< Эхлэл < Өмнөх | Дараах >

Нийт: 60-с 22-р хуудас.
";
© © Мэдээ мэдээлэл



:-)
 
xaax